Дуудлагын тохиргоо
Цэс
>
Тохиргоо
ба
Дуудлага
гэж ороод дараах сонголтуудаас сонго:
Дуудлага шилжүүл — Ирж буй дуудлагыг шилжүүл (сүлжээний үйлчилгээ).
Зарим дуудлага саатуулах функц идэвхтэй байвал та дуудлагаа шилжүүлэх
боломжгүй байж болно.
Дур.н товч.р хариул — Асаах товч, зүүн баруун сонгох товч, буюу таслах
товчноос бусад аль ч товчийг хурдан дарж ирж буй дуудлагыг ав.
Авто дахин залгах — Дуудлага амжилтгүй болбол төхөөрөмж тухайн дугаар
руу автоматаар дахин залгана. Төхөөрөмж тухайн дугаар руу залгах гэж 10
удаа оролдоно.
Дууны тод байдал — Ялангуяа чимээ шуугиантай орчинд ярианы ялгарлыг
сайжруул.
Хурдан дуудлага — Тоон товчнуудад (2-9) оноосон нэр, утасны дугаар руу
тохирох тоон товчийг даран залга.
Дуудлага хүлээж б.а — Таныг дуудлагатай байх үед ирж буй дуудлагын
талаар сүлжээнээс мэдэгдэнэ (сүлжээний үйлчилгээ).
42
Холбоотой байх
Дуудлагын таймер — Одоо ярьж буй дуудлагын үргэлжилж буй хугацааг
харуул.
Дууд.аас хойшхи дүн — Дуудлага бүрийн дараа барагцаалсан үргэлжилсэн
хугацааг түргэн зуур харуул.
Миний дууд. ТТ илгээ — Дуудаж буй хүндээ утасныхаа дугаарыг харуул
(сүлжээний үйлчилгээ). Үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тохирсон тохиргоог
ашиглахын тулд
Сүлжээнээс тавь
-г сонго.
Гарах ярианы шугам — Хэрэв таны SIM карт олон шугамаар ярих үйлчилгээг
дэмждэг бол дуудлага хийхдээ утасны шугамаа сонго (сүлжээний үйлчилгээ).
Дууд. слайд.р удирд. — Слайдыг нээх буюу хааж дуудлагыг авах буюу тасал.