Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа янз бүрийн дижитал эрхийн
менежментийн (DRM) технологи ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн
тулд янз бүрийн DRM программ хангамж ашигладаг. Энэ төхөөрөмжөөр та WMDRM 10, OMA DRM 1.0, OMA DRM
1.0 forward lock, OMA DRM 2.0-р хамгаалагдсан агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж
80
Бүтээгдхүүн ба аюулгүй байдлын мэдээлэл
нь агуулгыг хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ
хангамжийн чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно. Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM
хамгаалалттай агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй
болгох нь бусад DRM буюу DRM–ийн бус программаар хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.
Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг тодорхойлсон
лицензтэй хамт өгөгдөнө.
Хэрэв таны төхөөрөмж OMA DRM хамгаалалттай агуулгатай бол лиценз ба агуулгын нөөц хуулбарыг хийхдээ
Nokia Ovi Suite-ийн нөөц хуулбар хийх функцийг ашигла.
Бусад шилжүүлэх аргууд нь төхөөрөмжийн ойг форматалсны дараа OMA DRM хамгаалалттай агуулгыг
ашигласаар байх боломжийг танд өгөх, агуулгын хамт сэргээх хэрэгтэй лицензийг шилжүүлж болохгүй. Таны
төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд лицензийг сэргээх хэрэгтэй байж болно.
Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай агуулгатай бол төхөөрөмжийн ойг форматалсан тохиолдолд
лиценз, агуулга хоёулаа алдагдана. Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд лиценз, агуулга алдагдаж
болно. Лиценз буюу агуулга алдагдвал төхөөрөмж дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах боломжийг тань
хязгаарлаж болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Зарим лиценз тодорхой SIM картад холбогддог бөгөөд SIM картыг төхөөрөмжид хийж байж л хамгаалагдсан
агуулгад нэвтэрдэг байж болно.